Д.Нямхүү: Нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусын халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-ээс 4 оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Тэдний эмчилгээ 40-43 хоног үргэлжилсэн. Ингээд нийт 141 тохиолдлын 37 нь эдгэрч одоо 104 хүн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн 95 нь хөнгөн, хүнд 9 хүн эмчлэгдэж байна.  

Сэтгэгдэл бичих