Коби Брайнтын бага охин хөлд оржээ

Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайнтын эхнэр Ванесса Брайнт өөрийн инстаграм хуудсандаа бага охин Капригийнхаа хөлд орж байгаа бичлэгийг нийтэлжээ. 11 сартай Капри охин өрөөн дундуур алхан ээж дээрээ ирж байгаа бичлэгийг оруулан “Миний хонгор, Коко Бийн минь чамаараа бахархаж байна. Чамайг чадна гэдгийг үргэлж ээж нь мэддэг байсан” хэмээн тайлбар бичжээ.




Коби болон Ванесса нар 2001 онд гэрлэж Жианна, Бианка, Наталиа, Капри хэмээх дөрвөн охины эцэг эх болсон билээ. Харамсалтай нь өнгөрөгч нэгдүгээр сард Коби Брайнт, түүний 13 настай охин Жианна болон бусад долоон хүн нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдсан. 

Сэтгэгдэл бичих