“10,000 программист” төслийн нээлт боллоо

“10,000 программист” төслийн нээлт өнөөдөр Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар боллоо.


Энэ оны нэгдүгээр сарын 24-нд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар ЕБС, МСҮТ болон их, дээд сургуулиудтай хамтран код бичдэг 10,000 залуу программистыг бэлтгэх төслийг баталсан юм.


Төслийн хүрээнд программчлалын хэлийг анхан шатнаас эхлэн гүнзгийрүүлэн, үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөжээ. Сургалт программ хангамжийн талаарх ойлголттой, тус чиглэлээр суралцах, ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст нээлттэй.


Нээлтийн шууд бичлэг:


Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд, ирээдүйд сурч өөрийгөө сорихоор зүтгэж байгаа залуучуудын хувьд том түүхэн үйл явдал эхэлж байна. Бид аж үйлдвэрийн 4-р хувьсгал, мэдээллийн технологийн салбар, дэлхийн нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах эрин зуунд амьдарч байна. Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын 65 хувийг эзэлж байгаа залуучуудад мэдээлэл технологийн чиглэлээр сурах боломжийг бүрдүүлэхээр 10,000 программист бэлтгэх ажил албан ёсоор эхэллээ” хэмээлээ.


Монгол улсын мэдээлэл технологийн салбарын хөгжүүлэх, салбарын боловсон хүчний нөөцийг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү төслийн хүрээнд код бичих ур чадварыг хүүхэд, залуучуудад олгоход "Веб хөгжүүлэгч болон Жава хэлний анхан шат", "Жава Скриптын ахисан шатны" мэдлэг олгох сургалтыг зарласан байна. Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.


Бүртгүүлэх линк: https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx…

Сэтгэгдэл бичих