"ЗУРА" кино нээлтийн үзэлтээрээ рекорд тогтоожээ

Фантастик продакшны ээлжит уран бүтээл ЗУРА уран сайхны кино 5-р сарын 16-ны өдөр дижитал нээлт хийн үзэгчдэд хүрээд 10 хоножээ. Телевизийн дамжуулах сувгийн үйлчилгээ эрхлэгч СКАЙмедиа корпораци ХХК болон Юнивишн ХХК нарын хамтарсан анхны кино нээлт тун амжилттай болсон бөгөөд SKYmedia, Univision, SkyGO, ДДЭШ ТВ, LookTV платформуудаар нэгэн зэрэг шууд дамжуулсан юм. Харин нээлтийн дараахан тус платформуудын видео санд орсон билээ.


Кино театрт нээлтээ хийсэн киног эхний 7 хоногт дунджаар 25 мянга орчим хүн үздэг бол, "3УРА" уран сайхны киног эхний 7 хоногийн байдлаар хэдийнээ 141,600 хүн үзсэн тооцоо гарсан нь Монголд нээлтийн 7 хоногийн үзэлтээрээ нэгэн шинэ рекордыг тогтоосон юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүх төрлийн бизнес дижиталчлагдаж эхлээд байгаа энэ үед кино салбар ч амжилттай дижиталчлагдаж болохыг Фантастикийн залуус бодитоор харуулж, шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэсээр буй юм. 


 Уг киноны гол дүрд Фантастик продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир, жүжигчин Б.Батсайхан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.


Сэтгэгдэл бичих