"Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан"

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 


Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

 "Коронавируст халдвараар 5.6 сая хүн өвчилж 275 мянган хүн нас барсан байна. Одоо 2.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 2.4 сая хүн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 92 мянга гаруй хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 8000, нас баралт 1000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Манай хөрш ОХУ-д 8900 гаруй тохиолдол бүртгэгдсэн.


Манай улсын хувьд өнөөдөр 179 хүн шинээр ажиглалтад орж байгаа бол 36 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогоор 1260 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Өнөө өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүний 40 гаруй нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан.


119 дугаар 170 дуудлага ирлээ. Иргэд зөвлөмж зөвлөгөө авч байна. Шуурхай аппликейшнээр АНУ, Япон, Швед улсаас таван иргэн маань холбогдон мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ. 

Сэтгэгдэл бичих