"УБТЗ ажилчдаа тагнаж чагнаж, захиалгаар хэлмэгдүүлдэг" гэв

Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс “Улаанбаатар Төмөр зам” ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг боомилж байгаа гэх мэдээллийг хийлээ.


 Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа "Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлаараа Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан тоот хүргүүлж байсан. УБТЗ-ын 15 мянган гаруй ажилтнууд болон Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн нэрийн өмнөөс албан шаардлагыг хүргүүлсэн. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн удаа ажил хаялтыг зохион байгуулна" гэв. 


Мөн тэрбээр “УБТЗ өөрсдийн ажилчдаа тагнаж чагнадаг, алагчилж захиалгаар хэлмэгдүүлдэг. Жишээ нь, 2018 онд галт тэрэгт дайруулсан ажилтны хэрэг дээр хүн хэлмэгдүүлж байсан. Эгэл ажилтан алдаа гаргавал хэдэн жил ажилласан нь хамаагүй, цалин мөнгөгүй хөөж гаргадаг. Тиймээс төр засгаас иргэдээ хамгаалахыг хүсэж байна. Мөн сүүлийн үед ажилчдыг ажлаа хийх нөхцөл бүрдүүлэхгүй байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл бичих