Хан-Уул дүүрэг хуучин хувцас авах цэгтэй болжээ

 Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”-өөс санаачлан хуучин хувцас авах цэгтэй болжээ.


Иргэд хуучин хувцасаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцаганд хийх бөгөөд тус дүүргийн хороодод түгээн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх аж.


Хуучин хувцас авах цэгийн байршлыг танилцуулахад, ХУД-ийн “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд тус тус хайрцаг байрлуулжээ. 

Сэтгэгдэл бичих