Кайли Женнер хөрөнгийн хэмжээгээ "хиймлээр" өсгөсөн нь тогтоогджээ

Өнгөрсөн онд реалити шоуны од, 22 настай Кайли Женнерийг “өөрийн хүчээр хөрөнгөжсөн хамгийн залуу тэрбумтан” хэмээн Форбс сэтгүүлээс зарлаж байв.


Түүний байгуулсан "Kylie Cosmetics" компанийн үнэлгээ $1.2 тэрбумд хүрсэн бөгөөд сүүлд эзэмшлийнхээ 51 хувийг гоо сайхны Coty компанид зарсан юм.


Тэгвэл Кайли Женнер татварын хэмжээгээ худал мэдүүлж, хөрөнгийн хэмжээгээ хиймлээр өсгөсөн болохыг Форбсын сэтгүүлч Чэйз Питерсон, Мэделин Бэрг нар илрүүлснээ мэдээлжээ. Тэд өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ийм аргаар хөрөнгөө хиймлээр өсгөж байсныг жишээ болгон дурдсан байна.


Форбсын шинэ тооцооллоор Кайли Женнерийн хөрөнгө $900 сая хүрэхгүй хэмжээтэй болж байгаа аж.


Үүний дараа дээрх мэдээг няцаасан мэдэгдлийг Кайли Женнер твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Тэрбээр Форбс сэтгүүлийг батлагдаагүй, худал мэдээлэл тараалаа гэж шүүмжлээд “Би өөрийгөө тэрбумтан болсон гэж өргөмжлөхийг хэнээс ч гуйж байгаагүй, бас хуурамч мэдүүлэг өгч байгаагүй. Миний хэр их мөнгөтэй вэ гэдгээс илүү чухал 100 асуудлыг би яг одоо жагсааж чадахаар байна” гэж бичжээ.

 

Сэтгэгдэл бичих