Энэ зун хүүхдийн зуслангууд ажиллахгүй

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг зургаадугаар сарын 30-н хүртэл сунгасан. Иймд хүүхдийн зуслангууд энэ зун ажиллахгүй аж. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээлснээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй зуслан ажиллахгүй юм байна. Цаашид халдварын тархалтаас шалтгаалан хил хорионы хугацааг дахин сунгасан тохиолдолд хүүхдийн зуслангууд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэнэ.


Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй зуслан амрагчдаа хүлээн авах бэлтгэлээ хангаад байсан ч хөл хорионы улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Хэрэв хөл хориог зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш дахин сунгахгүй тохиолдолд зуслангийн үйл ажиллагаа явуулах, ажиллах эсэх талаар холбогдох байгууллагуудын тушаал, шийдвэр гарах юм.

Сэтгэгдэл бичих