Эмээгийнхээ цогцсыг хөлдөөгчинд олон жил хадгалжээ

Синтия Блэк гэгч 61 настай Америк эмэгтэй мөнгө олох зорилгоор эмээгийнхээ цогцсыг хөлдөөгчинд олон жил хадгалж байсан аж. Түүнийг нийгмийн даатгалын данснаас хууль бусаар 186 мянган ам.доллар авсан хэргээр баривчилжээ. Синтиягийн эмээ Гленора Делахэй багаар бодоход 10 жилийн өмнө нас барсан гэнэ.


Цагдаа нар эмэгтэйн гэрийн дэргэдэх байшингаас хөлдөөгчин дэхь талийгаачийн цогцсыг олсон байна. Мөн Синтия Блэкийг бурхан болоочийн биеийг хүчирхийлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Нийгмийн даатгалаас мөнгө авах нүгэлт ажлыг талийгаачийн охин Гленора Волцингер, нөхөр Гленн Блэктэйгээ эхлүүлсэн ба 2011 онд Гленора нас барж, Синтия ээжийнхээ ажлыг үргэлжлүүлжээ.

Сэтгэгдэл бичих