Садио Мане яагаад хагархай дэлгэцтэй утас барьдаг учираа хэлэв

Ливерпүүл багийн тамирчин, хөлбөмбөгийн од Садио Мане жилдээ 10.200.000 ам.долларын цалинтай. Гэвч түүнийг хагархай дэлгэцтэй Iphone утас барьсныг фэнүүд нь хараад яагаад ийм утас барьдаг талаар нь асуухад тэрээр ингэж хариулжээ. 

/Жинхэнэ түүх/


"Надад 10 феррари, 20 алмазтай цаг, хоёр супер онгоц хэрэггүй. Би багадаа өлсөж үхэх гэж байсан үе байгаа ч тэр үед хүнд ажил хийж тэр ч байтугай хөлбөмбөгийг гуталгүй тоглож, сургуульдаа явдаггүй байлаа. Харин одоо би хүмүүст туслаж чадахаар болсон. Сургууль байгуулж, ядуу хүмүүст хоол хүнс, хувцас өгөхийг илүүд үзэж сургууль, цэнгэлдэх хүрээлэн барьсан. Мөн ядуу орны хүмүүст хоол хүнс, гутал хувцас өгдөг. Үүнээс гадна Сенегал улсынхаа хамгийн ядуу хүмүүст сар бүр 70 евро өгдөг.


Надад гоё машинууд, лакшери хауснууд, үнэтэй аялалууд, супер нисдэг тэрэг аль нь ч хэрэггүй ээ. Миний ард түмэн надад чухал учраас амьдралаас өгсөн багахан зүйлсээ бусадтай хуваалцахыг би илүүд үздэг" гэж Мане хэлжээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 182.160.32.782020-05-31 07:42:36

Энэ хүн манай их хурал байгаа 76 хулгайчаас ч АГУУ ХҮН Байна

- 182.160.39.1282020-05-30 16:24:01

Wow uneheer eh oronch Hun bn