Рожер Федерер хамгийн их орлоготой тамирчнаар нэрлэгдэв

Форбес сэтгүүл 2020 оны хамгийн өндөр орлоготой тамирчдыг нэрлэжээ. Түүхэндээ анх удаа жагсаалтыг хөлбөмбөгч биш теннисчин тэргүүлсэн байна. Уимблдоны найман удаагийн аварга Федерер энэ онд 106 сая ам.долларын орлого олжээ. Швейцарь тамирчны орлогын 100 сая нь Uniqlo, Credit Suisse, Mercedes-Benz зэрэг компаниудтай хийсэн зар сурталчилгааны гэрээний хөлс юм. Түүний араас хөлбөмбөгч Криштиан Роналдо, Лионель Месси, Неймар нар жагсаж байна. Мөн сагсан бөмбөгч Леброн Жеймс эхний тавд багтжээ. 


Шинжээчдийн үзэж буйгаар энэ жил цар тахлын улмаас тамирчдын орлого анх удаа буурсан. Хамгийн өндөр цалинтай 100 шилдэг тамирчин 2020 онд нийт 3.6 тэрбум долларын ашиг олсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс есөн хувиар буурсан үзүүлэлт аж. 

Сэтгэгдэл бичих