Билл Гейтс 100 сая доллар хандивлана

"Майкрософт"корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, түүний эхнэр Мелинда нарын сан коронавирусийн вакцинийг дэлхийн өнцөг булан бүрт хүртээмжтэй болгох зорилгоор Дэлхийн вакцин,дархлаажуулалтын холбоонд 100 сая доллар хандивлах аж. Энэ тухай Билл Гейтс зургаадугаар сарын 4-нд Их Британид болсон тус холбооны дээд хэмжээний виртуал уулзалтын үеэр мэдэгджээ.


Мөн тэрээр тус холбооны дэлхий даяар дархлаажуулалт зохион байгуулах ажилд 1.6 тэрбум ам.доллар хандивласан байна. Дашрамд дурдахад, дээрх зорилгоор 8.8 тэрбум ам.долларыг дээд хэмжээний уулзалтын үеэр босгов. "Коронавирусийн эсрэг вакцин гарсны дараа хүн төрөлхтөн хэвийн амьдралдаа эргэж ирэх боломжтой" гэж мэдэгдсэн Билл Гейтсийн бодлоор нэгээс хоёр жилийн дараа л вакцин гарах магадлалтай гэнэ.

Сэтгэгдэл бичих