COVID-19: Бразилд нэг өдөрт 1008 хүн амиа алджээ

Дэлхий дахинд "COVID-19" өвчнөөр өнгөрсөн 24 цагийн байдлаар 130 мянган хүн өвчилж 5000 гаруй хүн нас барлаа. Мөн одоогийн байдлаар нийт 6.844.848 хүн халдвар авч, 398.147 хүн нас бараад байна. 


Коронвирусний халдварын тархалт их байгаа улсуудад АНУ, Бразил, ОХУ, Испани, Их Британи, Энэтхэг, Итали, Перу ХБНГУ зэрэг багтаж байна.


Өнгөрсөн 24 цагийн байдлаар Бразилд 1008 хүн нас барж, нийт амиа алдсан хүний тоо 35047 боллоо. Харин шинээр халдвар авагсад 30136 болж, нийт халдвартай хүний тоо 646006 болжээ.


Мөн АНУ-д 975 хүн нас барж нийт амиа алдагсдын тоо 111390 боллоо. Харин 25393 хүн нэмж халдвар аван нийт халдвар авсан хүний тоо 1.9 сая хүн болжээ.


Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  • Бразил – 30'316 /Нийт 646'006/
  • АНУ – 25'393 /Нийт 1’965’708/  
  • Энэтхэг – 9'471 /Нийт 236'184/
  • ОХУ – 8'726 /Нийт 449'834/
  • Мексик - 4'442 /Нийт 105'680/
  • Чили - 4'207 /Нийт 122'499/
  • Перу - 4'202 /Нийт 187'400/
  • Пакистан - 3'985 /Нийт 89'249/


Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  • Бразил - 1'008 /Нийт 35’047/
  • АНУ - 975 /Нийт 111'390/
  • Мексик – 816 /Нийт 12'545/
  • Их Британи 357 /Нийт 40'261/
  • Энэтхэг – 286 /Нийт 6'649/

Сэтгэгдэл бичих