БНАСАУ, Өмнөд Солонгостой байгуулсан цэргийн хэлэлцээрээс гарна гэж сүрдүүлжээ

Хэрвээ Өмнөд Солонгос суртал ухуулгын хуудас тараахаа болихгүй бол БНАСАУ 2018 онд байгуулсан түгшүүртэй байдлыг зөөлрүүлэх хоёр талын цэргийн хэлэлцээрээс гарна хэмээн БНСУ-ыг сүрдүүлсэн байна. Ассошиэйтед пресс агентлаг ингэж бичжээ.


Хил давуулан ухуулах хуудас тарааж буй ухуулагчдын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг Хойд Солонгосын эрх баригчид өмнөдийн талаас шаардаж байна. Харин үүнийг хориглох нь иргэдийн үг хэлэх эрхийг зөрчинө хэмээн  БНСУ-д үзэж байгаа аж.


Зохих материал бүхий агаарын бөмбөлгийг БНАСАУ руу хөөргөдөг нь ийм суртал нэвтрүүлгийн хамгийн түгээмэл аргын нэг юм. Хойд Солонгосоос оргон гарсан олон хүн тэр ухуулагч нарын дунд байгаа нь тус орны эрх баригчдын дургүйг их хүргэдэг байна.


Сүүлийн саруудад хоёр орны харилцаа нэлээд түвэгтэй болсон юм. Өмнө нь Хойд, Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүсэд буун дуу гарсан байна. БНАСАУ эхлээд гал нээжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын цэргийнхэн сэрэмжлүүлэх үүднээс хариу буудсаныг онцолж байна. 




Б.Атар

Сэтгэгдэл бичих