Михаил Горбачевын охин одоо хаана, хэрхэн аж төрж байгаа вэ?

Михаил Горбачев болон түүний гэргий Раиса нар ганцхан охинтой бөгөөд түүнийг Ирина гэдэг. Гэргийнх нь бие сайнгүй байсан учир тэд хүүхэдтэй болох гэж удаан хугацаанд шийдэж ядаж байсан ч эцэгстээ яалт ч үгүй хүүхэдтэй болохоор шийджээ. Харин Горбачевын ганц охин одоо хэрхэн аж төрж байгаа вэ? 


Хүүхэд нас


Иринаг төрөх үед Михаил Горбачев прокурорын жирийн нэг ажилтан байжээ. Дээд сургууль төгссөнийх нь дараа түүнийг энэ байгууллагад ажиллуулахаар хуваарилсан байна. Охиных нь хүүхэд нас үе тэнгийнхэнтэйгээ л адил байжээ. Тэрээр улсын цэцэрлэгт явж, энгийн нэгэн сургуульд сурч байсан аж.




  

Ирина үргэлж сайн сурч, ном зохиол ч их уншиж, эрдэм мэдлэгт тэмүүлж байжээ. Түүнчлэн тэрээр дөрвөн настайдаа уншиж сурсан байдаг. Тэгээд ч дунд сургуулиа алтан медальтай төгсжээ.

 

Москвад нүүж очсон нь

 

Ирина Москвагийн их сургуульд орохыг мөрөөдөж байсан ч төрөлх хотоосоо явахгүй байхаар шийдэж, Ставрополийн анагаах ухааны дээд сургуульд элсэн оржээ. Энд ирээдүйн нөхөр Анатолий Вирганскийтай танилцаж тэр нь яваандаа судасны тэргүүлэх зэргийн мэс засалч болсон байна. 





Удалгүй Михаил Горбачевыг Москвад татаж түүний араас бүгд, тухайлбал охин нь нөхрийнхөө хамт явцгаажээ. Ирина энд мэргэжлээрээ ажиллаж, анагаах ухааны эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан байна.


Энэ үед тэднийх хоёр охинтой болжээ. Гэвч 16 жил хамтран амьдарсны дараа Ирина, Анатолий хоёр салсан байна. Учир нь нөхөр нь ажил гэж явсаар ойр дотнын хүмүүсээсээ аажиаар холдсон нь тэднийг хоёр тийш болох шалтгаан болжээ.

 

Одоо Ирина хаана аж төрж байгаа вэ?

 

Михаил Горбачевыг тэтгэвэрт гарсны дараа түүний үүсгэн байгуулсан сангийн ажил Иранад шилжжээ. Уг байгууллагыг амжилттай авч явахын тулд тэрээр өөр мэргэжлээр боловсрол эзэмшихээр шийдэж, бизнесийн сургуульд суралцсан байна.


Одоо тэрээр “Горбачев-Сангийн” дэд ерөнхийлөгч юм. Ирина бизнесч Андрей Трухачевтай 49 насандаа гэрлэлтээ батлуулжээ. Иринагийн том охин Ксения Москвагийн олон улсын харилцааны их сургууль төгсөж, сэтгүүлч мэргэжилтэй болсон байна. Одоо тэрээр гадны нэгэн сэтгүүлд редактораар ажиллаж, Германд сууж байгаа ажээ. Тэрээр хоёр удаа хүнтэй суусан байна. Иринагийн бага охин Анатасия ч мөн сэтгүүлч болжээ. 




 

Хүүхдүүд нь өөрсдийн ажил төрлийг хийгээд зогсохгүй өвөөгийнхөө сангийн ажилд ээждээ тусладаг байна.




Б.Атар

 

 

Сэтгэгдэл бичих