Жириновский: АНУ-д хувьсгал эхэлсэн гэв

Олныг хамарсан эмх замбараагүй явдлыг харахад АНУ-д “хувьсгалт өөрчлөлт” гарч эхэлж байна гэж Оросын либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский мэдэгдсэн байна. Тэрээр ингэж үзэж буйгаа өөрийн Telegram-сувгаар  илэрхийлжээ.


“Дээдчүүл чадахгүй. Харин доодчууд хүсэхгүй байгаа” нь АНУ-ын өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой юм гэж улс төрч үзэж байна.


"Бүгд найрамдах намын гишүүд бүх зүйлд ялагдлаа. Тиймээс улс орныг удирдахад нь ерөнхийлөгч Дональд Трампад саад боллоо" гэж Жириновский хэлжээ. “Доодчууд үүнийг мэдээд хөдөлж эхэллээ. Ингээд эмх замбараагүй байдал дэгдээхээр шийдсэн” гэж тэрээр дурдсан байна.


Хар арьст Жорж Флойд амиа алдсанаас болоод цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй явдал гарснаар АНУ-ын олон арван хотод олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байгаа билээ. Зарим мужид энэ нь бусниулах, дээрэм тонуул хийх, галт зэвсэг хэрэглэх, галдан шатаах үймээн болж хувирчээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид болж буй үйл явдалд цагдаа нар болон нийгэм дэх арьс өнгөний үзлийг буруутгаж байна.


Америкийн цагдаа асан Жон Марк Оросын ТВ-ийн “Звезда” сувагт өгсөн ярилцлагадаа АНУ-д болж буй эмх замбараагүй явдлыг хэрхэн үзэж буй тухайгаа хэлжээ. "Америкийн түүхэнд ийм явдал огт болж байгаагүй юм" гэж тэрээр мэдэгдсэн байна.


"Флойд амьд ахуйдаа хуулийн олон зүйл ангийг удаа дараа зөрчиж байсан. Гэхдээ энэ нь цагдаагийн гэм бурууг дэвэргэх учиргүй. Гэхдээ эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид Флойдын энэ байдлыг ер тооцож үзэхгүй байгаа юм" гэж Дуган дурджээ.


Тэрээр эмх замбараагүй явдлын тухай ярихдаа "Энэ үймээнээс сайн зүйл огт гарахгүй. Энэ нь АНУ-д иргэний дайны эхлэл болох юм шиг надад санагдаж байна. Одоо улс орон бүхэлдээ галд шатаж байна” гэжээ.


 


Б.Атар

 

Сэтгэгдэл бичих