В.Путин Орос, Монголын түншлэлийн хэлэлцээрийг танилцууллаа

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төрийн Думд Орос, Монгол хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрийн тухай танилцуулжээ. Дашрамд дурдахад хөрш хоёр орны төрийн тэргүүнүүд холбогдох хуулийн төсөлд өгсөн тайлбарын дагуу 2019 оны долоодугаар сарын 3-нд Улаанбаатарт гэрээ байгуулсан билээ.


Энэ талаар "Талууд бие биеэ найрсаг, тэгш, бүрэн эрхт улс гэж үздэг бөгөөд харилцан итгэлцэл, иж бүрэн стратегийн түншлэлийн түүхэн уламжлалт хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтарч ажиллана" гэж тэмдэглэжээ. Мөн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан ​​хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, экологи, эрүүл мэнд, тахал судлал зэрэг салбарт урт удаан хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтарч ажиллах аж.

Сэтгэгдэл бичих