Одоог хүртэл эвдэгдээгүй хэвээр байгаа дэлхийн дээд амжилтууд

1955 оноос Гиннессийн номонд дэлхийн олон олон дээд амжилт болон хүмүүсийг жил бүр баримтжуулан оруулдаг билээ. Ийнхүү олон тооны дээд амжилтыг баримтжуулсан ч эдгээрээс олонхи нь хэсэг хугацааны дараа өөр нэгэн тэрхүү амжилтыг хэд хэдэн удаа эвдсэн байдаг.


Гэхдээ эвдэгдээгүй амжилтууд ч бий бөгөөд ийм амжилтууд тогтоосон өдрөөсөө хойш яг л хэвээрээ байгаа аж. 


Дэлхийн хамгийн өндөр эрэгтэй, эмэгтэй


Аварга том биетэйд тооцогддог хүмүүс хангалттай олон байдаг ч ганцхан хүний тогтоосон дээд амжилт одоог хүртэл хэвээр байгаа юм. Дээд амжилтаар бүртгэгдсэн хамгийн өндөр хүн нь Роберт Уодлоу гэдэг хүн байжээ. Түүний эцэг, эх дунд зэргийн өндөртэй хүмүүс байсан бөгөөд тэрээр 3.95 кг жинтэй төрсөн ч яваандаа 2,72 метр өндөр болсон байна. Харамсалтай нь тэрээр ердөө 22 л насалсан юм. 



Хятадын Хунань мужийн Юзян тосгоны Зэн Зиньлянь гэгч эмэгтэй хамгийн өндөр эмэгтэй байжээ. Тэрээр 1982 онд 17-тойдоо нас барах үед 2,46 метр өндөр байсан аж. Тэрээр дөрвөн сартайдаа ер бусын өндөр болж эхлэсэн бөгөөд 13 настайдаа 2,17 метр өндөр болжээ. Түүний өндрийг “Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй” гэсэн номинациар Гиннессийн номонд бүртгэсэн байна. Харин түүнээс арай намхан өөр нэгэн эмэгтэй "Амьд сэрүүн хамгийн өндөр эмэгтэй" гэсэн номинацид багтсан байдаг.




Б.Атар

Сэтгэгдэл бичих