Олимпийн хамгийн олон медальтай тамирчин

Спортын аль ч төрөлд олимпийн наадмаас алтан медаль авах нь амаргүй зүйл.


Спортын аль нэгэн төрөлд алтан медаль авах нь ер бусын амжилт билээ. Тэр хүн тухайн төрөлдөө тэргүүлэгч гэсэн ангилалд шууд орж, нэгээс илүү медаль авбал шилдэгт тооцогддог. Майкл Фелпс бол гарцаагүй яг тийм хүн бөгөөд түүхэнд олимпийн хамгийн олон медаль хүртсэн дээд амжилтыг тогтоосон юм. 


Фелпс спортод хүч сорьсон бүхий л хугацаандаа олимпийн 28 медаль авчээ. Үүнээс 23 нь алт, 3 мөнгө, 2 нь хүрэл юм. Энэ бүх амжилтын зэрэгцээ Фелпс “Хамгийн хурдан сэлэгч” гэсэн төрөлд бас дэлхийн дээд амжилтыг тогтоож,  “олимпийн ганцаар сэлэлт болон бусад олон тэмцээнээс” хамгийн олон мөнгөн медаль хүртсэн байна.


Тэрээр спортын карьерын үедээ олимпийн таван наадмаас хамгийн олон медаль авсан бөгөөд уг дээд амжилтаа мөнхөд хадгална гэдэгт ямар ч эргэлзээгүй юм.




Б.Атар

Сэтгэгдэл бичих