ШҮҮХ: Э.Оюунболдын аварга цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хаслаа

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 


Шүүхээс нэхэмжлэгч Э.Оюунболд сэргээшийн төрлийн хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр нотлогдож байна гэж шүүхээс үзлээ. 


Иймд хариуцагч Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж шүүхээс дүгнэжээ. 

Сэтгэгдэл бичих