Винус Уильямс 40 нас хүрлээ

Өнөөдөр Америкийн нэрт теннисчин бүсгүй Винус Уильямсын төрсөн өдөр. 40 нас хүрч буй тэрээр мэргэжлийн тамирчны замналаа 1994 оноос буюу 14 наснаасаа эхлүүлсэн байна.


"Уимблдон"-д 2000, 2001, 2005, 2007, 2008, "US Open"-д 2000, 2001 онд түрүүлсэн америк бүсгүй 2008 онд WTA-ийн сүүлчийн тэмцээнд аваргалсан юм. Тэрээр 71 тэмцээнд түрүүлснээс 49 цомыг нь ганцаарчилсан төрөлд хүртсэн байна.


Дэлхийн манлай теннисчин асан Винус Уильямс олимпоос дөрвөн алтан медаль хүртэснийхээ нэгийг нь ганцаарчилсан, гурвыг нь хосын төрөлд зүүжээ.

Сэтгэгдэл бичих