Тимо Вернер “Челси”-тэй албан ёсоор гэрээ байгуулав

Германы “РБ Лайпциг” клубээс Английн “Челси” клубд ирэх нь тодорхой гэгдэж байсан авьяаслаг довтлогч Тимо Вернер албан ёсоор Лондонгийн багтай гэрээ байгуулжээ.


“Челси” клуб албан ёсны веб хуудаснаа Тимо Вернерийн наймаа амжилттай болсныг саяхан зарласан юм. Европын том клубүүдийн хараанд өртөж, дэлхий даяар олон зуун хөл бөмбөг сонирхогчдын хайрыг татаж эхэлсэн Тимо Вернер замналынхаа турш 43 албан ёсны тоглолтод оролцож 32 гоол оруулан, 13 гоолын дамжуулалт өгсөн сүрдэм үзүүлэлттэй байна.


26 настай Герман довтлогчийг “Челси” клуб 47.5 сая фунтээр авч байгаа тухай томоохон хэвлэлүүд зарлажээ. Дэлхийн хөл бөмбөгийн ертөнцөд тод гялалзах од гэгдэж буй Тимо Вернер долоодугаар сард шинэ багтайгаа нэгдэх юм.


Сэтгэгдэл бичих