“Тоттенхэм”, “Манчестер Юнайтед” багууд 1:1-ээр тэнцлээ

Цар тахлын улмаас 101 хоног завсарлаад эргэн ирсэн премьер лигийн нэгэн сонирхолтой тоглолт “Тоттенхэм”, “Манчестер Юнайтед” багуудын хооронд болж, үндсэн цагт 1:1-ээр тэнцлээ.


Талбайн эзэд эхний хагаст Стевен Бергвинийн хүчтэй цохилтоор оруулсан гоолоор тэргүүлж байв. Жозе Моуриногийн залуус хожил авахад ойрхон байсан ч 81 дэхь минутад “Манчестер Юнайтед”-ын Португали хагас хамгаалагч Бруно Фернандес 11 метрийн торгуулийн цохилтоос гоол оруулж тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө.


Аваргуудын лиг, Европа лигт орохын төлөө тоглож буй Арсенал, Тоттенхэм, Манчестер Юнайтед, Шеффилд багууд оноо алдсанаар өрсөлдөөн сонирхолтой хэвээр үлдэв. 


Гурваас есдүгээр байр хүртэлх багуудын онооны байдал:

  • 3. Лестер сити - 53
  • 4. Челси - 48
  • 5. Манчестер Юнайтед - 46
  • 6. Шеффилд Юнайтед - 44
  • 7. Волвес - 43
  • 8. Тоттенхэм - 42
  • 9. Арсенал  - 40

Сэтгэгдэл бичих