СЕХ: УИХ-ын 29 тойргоос 15 тойргийн дүн эцэслэн гарлаа

СЕХ-ноос 01.00 цагт мэдээлэл хийж, сонгуулийг ирцийг танилцууллаа. УИХ-ын 29 тойргоос 15 тойргийн дүн эцэслэн гарлаа хэмээн СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээллээ. 


Улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 иргэн саналаа өгч, улсын хэмжээнд ирцийн мэдээ 73.64 хувьд хүрлээ. 2000 оноос хойш сонгууль бүрээр тогтмол буурч байсан үзүүлэлт анх удаа сэргэж, 73.64 хүрснийг СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн онцлов. 

Сэтгэгдэл бичих