Улсын Их Хурал 13 эмэгтэй гишүүнтэй боллоо

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2020.06.24/ болж урьдчилсан байдлаар Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсан гэсэн дүн гараад байна.


Тэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн нар сонгогдсон нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн 17%-ийг эмэгтэй гишүүд эзлэх урьдчилсан дүн гараад байна.


2016 оны УИХ-ын сонгуулиар мөн л 13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдож байсан билээ.


Шинэ парламентад төр түшилцэх 13 эмэгтэй:


-УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймаг- Б.Адьяасүрэн /АН/

-УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймаг- Г.Мөнхцэцэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Завхан аймаг- Б.Баярсайхан /МАН/

-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Ч.Ундрам /МАН/

-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Д.Өнөрболор /МАН/

-УИХ-ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэг – Б.Саранчимэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Баянзүрх дүүрэг- Х.Булгантуяа /МАН/

-УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэг- Ц.Мөнхцэцэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэг- М.Оюунчимэг /МАН/

-УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Баянгол дүүрэг – С.Одонтуяа /АН/

Сэтгэгдэл бичих