Хамгийн өндөр хувийн саналыг У.Хүрэлсүх авчээ

Тойргийнхоо сонгогчдоос хамгийн өндөр хувийн санал авсан гишүүдийг 03:00 цагийн байдлаар хотын дарга С.Амарсайхан тэргүүлж байсан бол зургаадугаар сарын 25-ны өглөөний байдлаар У.Хүрэлсүх эхэнд бичигдэж орж ирлээ.


Тэрбээр нийт сонгогчдынхоо 72.24 хувийн санал буюу 25,356 хүний саналаар сонгогдсон бол Л.Оюун-Эрдэнэ 71.71 хувь буюу 25,169 хүний санал авч, шинэ УИХ-д сонгогдож байна.


Хамгийн олон хүний санал авсан гишүүд: 

  • Н.Учрал - 53,651
  • Х.Ганхуяг -  50,073
  • Ж.Ганбаатар - 48,624
  • Ж.Чинбүрэн - 41,004 хүний саналаар эхний тавд бичигджээ.


Сэтгэгдэл бичих