Ч.Содномцэрэн: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон

СЕХ-ноос сонгуулийн үр дүнг танилцууллаа. 


СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Энэ удаагийн сонгуулийн санал авах ажиллагааг зургаадугаар сарын 24-ний өдөр улс даяар 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.


Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулсан. Улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй.


Гадаадын 300 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжилж, гадаадын ажиглагчид ажиглалаа. Нам, эвсэл, бие даагчдын 300 мянга гаруй ажиглагчид ажилласан. 


  • МАН 62 
  • АН 11
  • Та бидний эвсэл 1
  • Зөв хүн электорат эвсэл 1
  • Бие даагч 1 тус тус сонгогдлоо.

Нэр дэвшигчдийн 63 хувь нь эрэгтэй бол үлдсэн 37 хувь эмэгтэй байна. 


Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа. УИХ-ын гишүүний үнэмлэхийг даваа гарагт Төрийн ордонд гардуулна. Ард иргэдийн саналыг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн нам, эсвлүүд, бие даагчдад талархаж байна" гэв. 


Сэтгэгдэл бичих