СЕХ: Ноцтой зөрчил гарсан гэдгийг нотолж чадвал дахин сонгууль явуулах боломжтой

Зарим нам, эвсэл, бие даагчид Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзаж сонгуулийн санал хураалтыг дахин явуулах шаардлага хүргүүллээ.


Энэ үеэр Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд “Энэ жилийн сонгуульд нэгдсэн дугааргүй саналын хуудсаар санал авсан. Тухайн тойргийн мандатын тооноос илүү тооны нэр дэвшигчид санал өгсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцдог. Нэг иргэн олон газар бүртгэгдээд, олон дахин санал өгөх боломжийг танайх бий болгосон байна. Үүнээс болж 249 мянга гаруй хүн илүү санал өгсөн байгааг тооцсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн. Сонгогчдын тоо болон санал өгсөн хүмүүсийн тоо илт зөрсөн. Энэ зөрчил хар машинтай холбоогүй. Энэ бол excel програмаар хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл. Улсын хэмжээнд бүх бие даагчдын санал таслалтай гарсан байна. Иймд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна” гэв.



Үүнийг СЕХ-ноос тайлбарлахдаа “Санал тоолох төхөөрөмж ямар нэг сүлжээнд холбогдохгүйгээр дүнгээ хэвлэж гардаг. Тэр дүн манай төв серверт ирдэг. Үүнд хэн нэгний гар оролцоо байхгүйгээр хамгаалалтай сүлжээгээр файл ирдэг. Тэр нууцалсан файлыг нээхийн тулд өндөр чадалтай компьютероор 10 хоног суудаг. Боловсруулалтыг ч мөн сервер өөрөө хийдэг. Боловсруулалтыг excel програмаар экспортолж гаргасан. Ингэх үед зарим санал мянганы нарийвчлалтайгаар гарсан байна. Үүнд ямар нэг алдаа байхгүй. Саналын хуудсыг гараар тоолох боломж бий. Санал хураах явцад, сонгуулийн дүнд ноцтой зөрчил гарсан гэдгийг нотолж чадвал хуулийн дагуу дахин сонгууль явуулах боломжтой” гэлээ.

Сэтгэгдэл бичих