Б.Дэлгэрсайхан: Цэнхэр үст Цэрэнг цагдаагийн байгууллагад шалгуулна

Папараци.мн цахим хуудсаар Б.Дэлгэрсайхан гишүүний нэр төрд халдсан бичлэгүүдийг удаа дараа хийсэн хэмээн үзэж, өнөөдөр хариу өглөө. Иргэн Э.Цэрэндолгор энэ сарын 25-нд “Б.Дэлгэрсайхан мөнгө нуусан, мөнгө угаасан, оффшорчин бөгөөд энэ хүний хэргүүд дарагддаг, татвар төлдөггүй” хэмээн ярьсан юм.   

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Олон нийтийн сүлжээгээр тавилттай жүжиг тавилаа. Цэнхэр үст Цэрэн, Швейцарын иргэнтэй хамтран үүнийг хийлээ. Дэлхийд байхгүй банкны нэр ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн явж байсныг та бүхэн санаж байгаа байх. Яг энэ сценарийг надад ашиглаж байна. Өмнөх парламентад надтай хамт суусан нэг залуу улс төрч бий. Тэр хүн санхүүжүүлсэн. Би бүх эзнийг мэдэж  байна.


Энэ авгай над руу дайрч байгаад харамсаж байна. Гаргаж тавьсан бичиг баримтууд нь 2017, 2018 оных байна билээ. Намайг Швейцарийн прокурор, Английн тагнуул, АТГ, Хонконг гэх мэт орнуудын байгууллага шалгалаа. Өмнө нь энэ үйл ажиллагааг явуулсан хүмүүс С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхсэн. С.Баярцогт үхчихээүй тул энэ талаар ярих биз. Өчигдөр орой миний талаар хийсэн шууд бичлэгийг би үзлээ. Амныхаа зоргоор ярьж байна. Монгол Улс хууль дүрэмтэй.          

С.Баярцогтыг шалгах явцдаа миний UBS банкны дансыг мөн шалгасан. Иймд би нүүр бардам байна. Миний хамаарал бүхий  компаниудыг дурдан, С.Баярцогтод намайг хахууль өгсөнд буруутгадаг. Би 2004 онд уул уурхайн салбарт орсон. Тухайн үед С.Баярцогт хэн ч биш байв. Би түүнд хахууль өгөх ямар ч шаардлага байхгүй.  Швейцарийн шүүхэд тус улсын сэтгүүлч бүсгүйг мөн өгсөн.        


Би УИХ-ын гишүүн болохоос өмнө 25 жил бизнес хийсэн. Энэ үед гадаад улсуудад данстай байсан нь үнэн. “Болд төмөр Ерөө гол” компанийг өөр хүнд шилжүүлсэн. Энэ компани ХК болоогүй, олон нийтэд нээлттэй биш. ХХК статустай. Энэ компанийн 51 хувийг БНХАУ эзэмшдэг. Монголын тал  49 хувийг эзэмшдэг. Цаашид Монголын тал 51 хувийг эзэмших гэрээтэй. Би С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Надад буцаагаад хагас жилийн дотор төлсөн. Үүнийг мушгин гуйвуулж байгааг гайхаж байна.       


Дорноговь аймгийн газрыг БНХАУ-ын иргэдэд худалдлаа гэдэг нь ташаа. Би газар зарах эрх мэдэлтэй ч хүн биш. Нийслэлийн прокурор миний хэргийг хаасан. Би хууль хяналтын байгууллагад нөлөөлөх шаардлага байхгүй. "Засаг чандмань майнз" компани  Дорноговь аймагт тусгай зөвшөөөрөлтэй. Тэд 70 сая ам.долларын залилан хийгээд зугтан алга болсон. Тэднийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа шүү дээ. Надад бусдын бизнесийг булаах сонирхол байхгүй" гэв. 

Сэтгэгдэл бичих