Испанийн шигшээ багийг Диего Марадона "дасгалжуулна"

“Химнасия ла Плата” багийн дасгалжуулагчаар ажиллаж буй домогт хөлбөмбөгч Диего Марадона Испанийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж магадгүй ажээ. 


Испанийн хөлбөмбөгийн холбоо ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа бөгөөд одоогийн ерөнхийлөгч Луис Рубиалес, Антонио Торрес нар өрсөлдөж байгаа аж. Сонгуульд Антонио Торрес ялвал шигшээ багийнхаа дасгалжуулагчаар Диего Марадонаг томилно гэсэн амлалттай өрсөлдөж байгаа аж.


А.Торрресын хэлснээр бол тэрээр Диеготой холбоо тогтоож, энэ талаар ярилцаад эхэлсэн гэнэ. Д.Марадона “Химнасия ла Плата” багтай байгуулсан гэрээгээ саяхан 2021 оны сүүлч хүртэл сунгасан билээ.   

Сэтгэгдэл бичих