Дэлхий даяар халдвар авагсдын тоо 11 саяд хүрлээ

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 11,1 саяд хүрлээ. Харин АНУ-д нэг өдөрт 54,904 шинэ тохиолдол илэрсэн нь тус улсад нэг өдөрт 40 мянгаас олон шинэ тохиолдол илэрсэн 10 дах өдөр болж байна.


Ийнхүү зөвхөн сүүлийн нэг өдрийн дотор дэлхий даяар 209,028 хүн коронавирусээр өвчилж, 5170 хүн нас барсан байна. 


Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:


  • АНУ - 54,904 /Нийт 2,890,588/  
  • Бразил – 41,988 /Нийт 1,543,341/
  • Энэтхэг – 22,721 /Нийт 649,889/
  • Өмнөд Африк - 9,063 /Нийт 177,124/     
  • Мексик – 6,741 /Нийт 238,511/


Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:


  • Бразил - 1,264 /Нийт 63,254/
  • Мексик - 679 /Нийт 29,189/
  • АНУ - 616 /Нийт 132,101/
  • Энэтхэг – 444 /Нийт 18,669/

Сэтгэгдэл бичих