Т.Аюурсайханы үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 900 саяд хүрч, Х.Нямбаатарынх хоёр дахин өсжээ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2016 оны Парламентаас 38 хүн улиран сонгогдоод буй. Тэдгээр гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2016 онд УИХ-ын гишүүн болохынх нь өмнөх буюу 2015 оных нь ХОМ-тэй харьцуулан Factcheck.mn цувралаар хүргэж байна. Юун түрүүнд үл хөдлөх хөрөнгийнх нь мэдүүлгийг бид харьцуулахад дөрвөн гишүүний хөрөнгө онцгой нэмэгдсэн байна. 

Хүснэгт 1. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ НЬ ӨССӨН ГИШҮҮД

Овог, нэрҮл хөдлөх хөрөнгө(мянган төгрөг)
20152019
Жамъянгийн МӨНХБАТ900,0002,250,000
Жадамбын БАТ-ЭРДЭНЭ717,0001,186,000
Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ355,000570,000
Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН660,0002,510,000
Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН4,333,6656,280,865
Төмөрбаатарын АЮУРСАЙХАН430,000900,000
Хишгээгийн НЯМБААТАР350,000650,000


Ж.Мөнхбат, Х.Болорчулуун нарын үл хөдлөх хөрөнгө УИХ-ын гишүүн болсноос хойш өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2 тэрбум гаруй, Ж.Бат-Эрдэнийнх нэг тэрбум гаруй болтлоо өссөн бол Т.Аюурсайханых 900 сая, Х.Нямбаатарын үл хөдлөх хөрөнгө мөнгөн дүнгээр ойролцоогоор хоёр дахин өсжээ. Б.Дэлгэрсайханы үл хөдлөх хөрөнгө л гэхэд дангаараа 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Харин дараах гишүүдийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өнгөрсөн дөрвөж жилд буурсан байна.


Хүснэгт 2. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ НЬ БУУРСАН ГИШҮҮД

Овог, нэрҮл хөдлөх хөрөнгө(мянган төгрөг)
20152019
Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН431,200365,960
Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН4,370,0331,586,033
Болдын ЖАВХЛАН1,231,2501,020,000
Баагаагийн БАТТӨМӨР590,800360,000

Сэтгэгдэл бичих