Н.Номтойбаярт 5 жил 5 сарын хорих ял оноов

Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Н.Номтойбаярт нарт холбогдох хэргийг шийдвэрлэлээ.


Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдууллаа.


Тухайлбал, шүүгдэгч Н.Номтойбаярт 5 жил 5 сар, Б.Нямдаваад 3 жил, Б.Шижиржаргалд 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.


Мөн шүүгдэгч Н.Баттөгсөд 10 сая төгрөг, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт тус тус 15 сая төгрөгийн торгууль ногдуулж, гурван жилийн хугацаатай хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэгдлээ. Мөн шүүгчдэгч тус бүрийн  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаатайгаар хаслаа. 


1. Шүүгдэгч Нямтайширын Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, 


2. Шүүгдэгч Навчаагийн Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.


3. Шүүгдэгч Батжаргалын Нямдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,


4. Шүүгдэгч Бат-Эрдэнийн Шижиржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,


5. Шүүгдэгч Нэргүйн Баттөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,


6. Шүүгдэгч Дандарын Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,


7. Шүүгдэгч Мэндбилэгийн Нямдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,


8. Шүүгдэгч Нуурайн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийтгэсэн байна.

Сэтгэгдэл бичих