Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 31 хүртэл сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, долоодугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. 

Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны долоодугаар сарын 15-наас долоодугаар сарын 31-нийг хүртэл сунгаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих