Орон нутгийн замд машин онхолдож, 30 настай эмэгтэй амиа алджээ

Улаанбаатараас Баян-Өлгий аймаг орохоор явж байсан машин онхолдож, 30 настай эмэгтэй нас баржээ. Тус чиглэлд явж байсан Toyota Alion маркийн машин өнөөдөр /2020.07.10/ 05.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нэгдүгээр баг болон Дулааны хавтгай гэх газар онхолдож, зорчигч О гэх 30 настай эмэгтэй амь насаа алдсан байна.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орох тул шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй тохиолдолд машин техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих