УИХ-ын дарга Г.Занданшатар:Банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд хүртэл бууруулахыг үүрэг болголоо

Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нарыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нар оролцож, УИХ-ын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Г.Занданшатарт баяр хүргэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр дараах үүрэг даалгаврыг өглөө.

-УИХ-ын бүтцэд шинээр байгуулагдсан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороотой хамтран ажиллаж, төрийн байгууллагууд дахь Ёс зүйн хороо, зөвлөлүүдийн үйл ажиллагааг уялдуулах, удирдлага, чиглэлээр хангах, төрийн алба, албан хаагчдад ёс зүй, сахилга хариуцлагаа дээдэлж ажиллах хэм хэмжээ бүрдүүлэх, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд холбогдох хяналт шалгалтын ажил хийхийг Төрийн албаны зөвлөлд;

-Энэ намар болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хуулийн дагуу, ямар нэгэн зөрчилгүй зохион байгуулах, УИХ-аар батлагдах Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд;



-Банкны салбарт хийх реформыг хугацаа алдалгүй эхлүүлэх, зээлийн хүүг нэг оронтой тоонд хүртэл бууруулах, банкны үйл ажиллагаа нь бизнес, үйлдвэрлэлийг хааж боох биш, дэмжин тэтгэхэд чиглэж байхаар өөрчлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанкинд;

-Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн үйл ажиллагаагаа шинэчлэх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, хувийн аудитын тогтолцоог дэмжин хөгжүүлэх бодитой арга хэмжээ авахыг Үндэсний аудитын газарт;

-Хөрөнгийн зах зээл, санхүүгийн зуучлалын үйлчилгээг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, мөнгө хүүлэх замаар биш, хувьцаа эзэмших, худалдах замаар хөрөнгийн зах зээлийг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн мөнгөн хадгаламжийг эргэлтэд оруулж, орлого ашгийг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хороонд;

-Шинээр батлагдсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах ажлын хүртээмж, цар хүрээг өргөтгөх, Б.Энхбаяр даргатай УИХ-ын Хүний эрхийн дэд хороотой нягт хамтран ажиллахыг Хүний эрхийн үндэсний комисст үүрэг болголоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн бүхий л үйл ажиллагаанд ёс зүй, сахилга хариуцлагыг хэвшүүлж, төр цэгцрэх зөв голдирол руу оруулах, шинэ сэтгэлгээ, шинэ уур амьсгалаар шинэчлэлийн зорилтуудыг дэмжиж ажиллах нь чухал байна. Ард түмнийхээ итгэл, хүсэл зоригийг бид биелүүлэх ёстой. Урьдын хэвээр, санаа амар, өдөр хоногийг өнгөрөөж, мөр мөрөө хөөж ажиллах цаг биш шүү” хэмээн уулзалтад оролцогчдод сануулж хэллээ.   

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зээлийн хүүг улам бууруулах ёстой. Хадгаламжийн хүүг ч мөн бүр бууруулах хэрэгтэй. Манай хамгийн их үнийн дүнтэй хадгаламж эзэмшигчид бол ББСБ эзэд, Монгол банкны хурган дарга өөрсдөө байдаг. Тэд ашиг сонирхлын зөрчлитэй учраас хүүг бууруулдаггүй. 15 тэрбумын хадгаламжтай Монгол банкны хэлтсийн дарга баөйхад Монгол банк яаж ч хүү бууруулах талаар алхам хийх билээ. Энэ чинь авилгал. шүү дээ. - 202.9.46.24015 цагийн өмнө

Үнэн

Зочин - 66.181.161.104Уржигдар

Энэ гахай эдийн засгийг нэг мөсөн хөнтрөхөөр шийджээ. Манай улсад 1-рт уул уурхай, 2-рт банк санхүү, 3-рт үйлчилгээ, 4-рт харилцаа холбоо, 5-рт барилга гэсэн эрэмбэтэй зах зээл тогтжээ. Ерөөсөө үйлдвэрлэл байхгүй. Ийм ядарсан зах зээл дээр мөнгө эргэлдүүлж 10 төгрөгийг 11 төгрөг болгоно гэдэг яг үнэндээ бүтэшгүй ажил. Үндсэн нөхцөл ийм учраас эрсдлээ дагаж зээлийн хүү өндөр тогтдог. Зээлийн хүү хадгаламжийн хүүнээс шууд хамаарна. Хадгаламжийн хүүг 12 хувиас доош оруулна гэвэл санхүүгийн зах зээлд юу болно гэж бодож байна. Санхүү хямрах юм бол бусад бүх зах зээл хямарч эдийн засаг бүхэлдээ зогсоно. Энэ аюулыг энэ гахай мэдэхгүй биш мэдэж байгаа. Улсаа ингэж хорлох далд ашиг сонирхол амбийц энэ 3-т байна. Үабз- н 3. Үндэсний аюулгүй байдал яг үнэндээ хамгийн аюултай рецедив бүлэглэлийн гарт шилжсэнийг мунхаг иргэд одооноос сэхээрмээр байна. Эд 3-дагч орнуудын хөрөнгө оруулалтыг москвагийн даалгавраар шахаж, эдийн засгийг шат дараатайгаар нурааж байна. Хийсэн үйлдлүүдийнх нь дэс дарааллыг сана. Лицензүүдийг хавтгайруулан хураалаа. Дараа нь Салхит, Асгатын Ордыг шат дараатайгаар төрийн нэрээр булааж авлаа. Эрдэнэтийг онцгой нэрийн дор өөрсдийн бүрэн хяналтанд авлаа. Ингэснээр өөрсдийн нөлөөллийн том гэмт хохирлыг улсын нөөц хөрөнгөөс барагдуулж гэмтнүүдийг хаацайллаа. Салхитын нөөц нь тодорхойгүй стратегийн бус ордоор дэнчин тавьж байгаад улсаас нэг дор их мөнгө гаргуулж зарим банкуудыг зээлийг хаах мөртөө өөрсдийн өрний асуудлыг шийдлээ. Одоо Рио Тинто руу дайрах бүх бэлтгэлээ базааж байна. Үүндээ тэд Москвагийн зааварчилгааг соц үеийнх шигээ дэргэдээсээ авч байна. Одоо Оху-н мафи бүлэглэлийн торон сүлжээний албан ёсны төлөөлөгчүүдийг компаниар дамжуулан Улаанбаатарт оруулж ирэх бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр Монголын эдийн засаг Оросын мафийн интеграцид нэгдэх юм. Хар тамхи, буу зэвсэг, янханчлал, контрабандын цэцэглэлтийн зүүн ази дахь төв нь Улаанбаатар болох бэлтгэл хангагдлаа. Ингэснээр Москва энэ заваан бохир сүлжээндээ Монголын улс төрчдийг хуйгаар нь хүчээр татан оруулж Улаанбаатар Москвагийн бодлогыг Зүүн Азид хэрэгжүүлэх агентлаг нь болох юм. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд олж авсан ололтоо ингэж үндсээр нь үгүй хийх эхлэлийг албан ёсоор тавьлаа. Туйлын харамсалтай. Үхэрнүүд ээ, идүүр лүүгээ шаасан толгойгоо нэг жаахан өндийлгөөд орчноо хараач. Юу болж байгааг ухаарагтун. Сэрэгтүн.