Төв аймагт 40 настай эрэгтэй үерт урсаж, амиа алджээ

ОБЕГ-ын мэдээллийг хүргэж байна.


Төв аймгийн Зуунмод сумын төвөөс зүүн зүгт 3 км-т оршир Зүүндэлгэр багийн Баянбулаг нэгдүгээр гудамжинд үерийн усанд хүн урсаж байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 9-ний өдрийн 17:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 40 настай, эрэгтэй иргэн Т нас барсныг олж цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.


Булган аймгийн Бугат сумын нутаг аймгийн төвөөс хойд зүгт 53 км, сумын төвөөс хойд зүгт 1 км зайд орших Агьт багийн Бугатын эх хэмээх газар 7-р сарын 08-ны өдрийн 17:05 цагт ширүүн усархаг аадар бороо, мөндөр 30 минут оржээ. Үргэлжилсэн бороо, мөндрийн улмаас үер бууж 10 айлын гэр, 7 автомашин эвдэж, есөн  хурга үерт урссан тухай мэдээллийг 7-р сарын 09-ний өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой комисс очиж ажилласан байна. 

Сэтгэгдэл бичих