Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын 54 чиглэлд тээврийн хэрэгсэл явна

Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын 54 чиглэлд хуваарийн дагуу Улаанбаатар хотоос 425, орон нутгаас 439, нэмэлтээр 106 тээврийн хэрэгсэл замд гарахаар төлөвлөгдсөн. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлд зорчигч урсгал нэмэгдэх хандлагатай байна.


Эрхэм жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцоорой.


Баталгаатай, даатгалтай, хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэх нь зорчигч таныг эрсдлээс хамгаална гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих