Д.Нямхүү: Халдварын тохиолдол илрээгүй, гурван хүн эдгэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.


Тэрбээр "Өчигдөр вирус судлалын лабораториудад нийт 681 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Тодруулбал, долоодугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн болон ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэнгүй.


Мөн өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин гурван хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Ингээд манай улсад бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан 227 тохиолдлын 200 нь эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа.


Одоогоор ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байгаагийн 24-ийнх биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих