Соёолон насны морьдын уралдаан болж байна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Соёолон насны морьдын уралдаан өнөөдөр /2020.07.12/ 08.40 цагт эхэллээ. Үндэсний их баяр наадамд 184 соёолон насны морьд бүртгүүлэн гарааны зурхай руу хөдөлжээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу соёолон нас 23 км зайд уралдана.

Мөн өнөөдөр дараах насны морьдын уралдаан болно.

  • Даага насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
  • Эрлийз бага насны морьд 15:00-18:00 цаг хүртэл

Өдөрт гурван насны морьд уралдана.

Харин өчигдөр /2020.07.11/ дараах насны морьд уралдаж улсын түрүү авав.

Азарга: 104 шандаст хурдан хүлэг уралдав

  • Түрүү магнайд, Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга
  • Аман хүзүүнд, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга
  • Айргийн гуравт, Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга
  • Айргийн дөрөвт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал
  • Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.

Их нас: 210 гаруй шандаст хурдан хүлэг хурдлав

  • Түрүү магнайд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун
  • Аман хүзүүнд, Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуягийн цавьдар морь,
  • Айргийн гуравт, Дундговь аймгийн манлай уяач Г.Чинзоригийн хээр
  • Айргийн дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын бор морь
  • Айргийн тавд, Ховд аймгийн Буянт сумын уяач Б.Эрдэнэбаярын загал саарал хурдаллаа.

Эрлийз дээд ангилалд: 116 шандаст хурдан хүлэг уралдав

  • Түрүү магнайд, Ховд аймгийн Мөст сусын уугуул Ц.Бямбапүрэвийн сартай хул
  • Аман хүзүүнд, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн хар,
  • Айргийн гуравт, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар,
  • Айргийн дөрөвт, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн шарга,
  • Айргийн тавд, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хээр  хурдлав.

Цаг агаар муудсанаас хурдан морины уралдааныг хойшлуулав 

Хурдан морины уралдаан баасан гаригт буюу долдугаар сарын 10-нд хязаалан насны морьдын уралдаанаар эхлэх байсан ч цаг агаарын улмаас хойшлуулж, долдугаар сарын 13-нд болгосон. Иймээс маргааш дараах насны морьд уралдана.

  • Хязаалан насны морьд 07:00-11:00 цаг хүртэл
  • Эрлийз дунд насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
  • Шүдлэн насны морьд 15:00-18:00

Сэтгэгдэл бичих