Коронавируст халдварын үед худалдаа , үйлдвэрлэл үйлчилгээний газарт өгөх зөвлөмж

 Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх

• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх
• Маск, тусгай амны хаалт зүүх
• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах
• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх
• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах
• Хоол бэлтгэх өрөө, талбай, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
• Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар угаах
• Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
• Хүргэлтийн үйлчилгээний ажилтан амны хаалт зүүж, бээлий өмсөх
• Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
• Хоол хүнс бэлтгэх, хадгалах өрөөг шавьж мэрэгчээс хамгаалах

Сэтгэгдэл бичих