Б.Энхмаа: Жирэмслэхээсээ өмнө элгээ цэвэрлэхгүй бол нярайн шарлалт ихэсдэг

“Очир реласк” эмнэлгийн зөвлөх эмч, ус судлаач, хүүхдийн эмч Б.Энхмаатай нярай шарлалтын тухай ярилцлаа.


-Зарим хүүхдийн шарлалт хурдан арилдаг. Харин зарим нярайн шарлалт хэдэн сараар байдаг шүү дээ. Энэ юунаас шалтгаалж байгаа бол?


-Энэ нь элэг, цөсний үйл ажиллагааны өөрчлөлтөөс шалтгаална. Жирэмсэн ээжүүд жирэмслэхээсээ өмнө элэг, цөсөө угааж байгаагүй бол шарлалт их үүсдэг. Элэг хортой бодисуудыг шүүдэг эрхтэн. Тэгвэл эх элгээ цэвэрлээгүйн улмаас хор шүүх чадвар нь муудчихсан байдаг. Энэ үедээ жирэмслэхэд ураг руу хортой цус орж эхэлнэ. Хэвийн жирэмслэлттэй үед ихэс эхийн элэгнээс гарч буй хорыг шүүж, ургийг аюулгүй байлгадаг. Гэтэл элгээ цэвэрлээгүй учраас ихэс бүрэн цэвэрлэж чадахгүй болсноор хүүхдийн элэг ураг байх үедээ ажиллаж эхэлдэг юм. Өөрийгөө аврахын тулд шүү дээ. Уг нь хүүхдийн элэг эхээс төрөөд эхний хашхираа, амьсгаагаар ураг байсан үеийн цус задарч, шинэ цус бий болоод элэг ажиллаж эхлэх ёстой. Гэтэл элэг нь ажилласан, ачаалал нь ихэссэн ураг төрөхөд ураг байсан үеийн цус задарч, улаан эс задарч, цөсний хүчил буюу шар өнгийн цөс бий болж цусанд тардаг. Тэрхүү цусанд тарсан шар өнгийн цөсийг эрүүл нярайн элэг хурааж аваад зунх гэдэг хар баасаар тууж гаргадаг. Гэтэл нярайн элэг ураг байхаасаа ажиллаад эхлэхээр шар өнгийн цөсийг таньж, ялгах чадваргүй болчихсон байдаг юм. Эрүүл элэгтэй нярайн шарлалт 2-3 хоногт арилдаг. Ер нь бол шарлалт гэдэг нь физиологийн буюу байх ёстой үзэгдэл. Хэдхэн хоногийн дотор зүгээр болох ёстой байтал одоо физиологийн биш эмгэг болчихсон байна. Тиймээс ээж нар биеэ бэлдэж, жирэмслэх хэрэгтэй юм.


-Нярайн шарлалт арилахгүй бол эм өгдөг шүү дээ. Багаас нь ингэж эм өгөх нь хэр зохимжтой бол. Өөр эмчлэх арга байгаа болов уу?


-Мэдээж элэгнээс шалтгаалсан сөрөг шинж тэмдэг учраас “Лив52” зэрэг элэгний үйл ажиллагааг сайжруулах, цөсийг нь хөөх эм өгдөг. Гэхдээ Монголчууд эрт үеэс нярайн шарлалтыг усаар цэвэрлэж, эмчилдэг байсан. Өөрөөр хэлбэл,  цөс гэдэг нь цөсний хүчил юм. Биеэр дүүрэн хүчил тарсан байгаа учраас хужиртай эсвэл шүлтлэг усаар хүчлийг саармагжуулдаг. Мөн өвөө, эмээ нар хүүхдэд чихэртэй ус уулгахыг зөвлөдөг. Учир нь чихэр идэхгүй бол элэг сульддаг юм. Ус өгөхөөр цөс туугдаж, чихрээр элгээ дэмнээд нярай хүүхдийг наранд байлгадаг байсан. Харин одоо эмнэлэгт шарлалт бууруулах шарлагад ордог болсон. Уг нь нар илүү их үр дүнтэй шүү дээ. Би нярайд ус уулгаж болохгүй гэх хандлагад шүүмжлэлтэй ханддаг. Анх ус уулгаж болохгүй гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг гаргасан доктор эмэгтэй Филиппин хүн. Филиппин бол далайн зөөлөн чийглэг уур амьсгалтай орон. Харин Монгол хуурай уур амьсгалтай учраас хүүхдэд зургаан сар хүртэл ус уулгаж болохгүй  гэх ойлголтыг болих хэрэгтэй. Энэхүү зөвлөмжийг Герман, Шведэд хэрэгжүүлдэггүй. Учир нь тэнд хүүхэд ханиад хүрсэн ч, шарласан ч ус л уулгадаг. Ус гэдэг бол эм өгөхөөс өмнөх хамгийн сайн эмчилгээ юм. Барууны орнууд элэг, цөсний эмчилгээг хамгийн түрүүнд уснаас эхэлдэг. Түүнээс биш манай улс шиг шууд “Лив52” эм өгдөггүй байх юм. 


-Усыг ямар хэмжээгээр яаж, өгөх хэрэгтэй вэ?


-Өмнө шүлтлэгтэй, хужиртай ус өгвөл зүгээр гэж хэлсэндээ. Тэгвэл би хүмүүст Очир эрдэнийн амьд усыг зөвлөх дуртай. Учир нь энэ усыг гаргаж авахдаа физикийн аргаар буюу усны молекулыг хувааж гаргасан. Нэгийг нь хүчиллэг, нөгөөг нь шүлтлэг байдлаар гарган авдаг юм. Гадуур худалдаалагдаж буй шүлтлэг усан дээр сода хийчихсэн байдаг. Тэгэхээр энэ ус нь ионжсон буюу молекулыг жижиглэж гаргадаг юм. Тиймээс уг ус нь хүүхдийн элэг, цөс рүү шингэж орохдоо илүү сайн байдаг. Үүнийг би өөрийнхөө судалгааны ажлын дагуу харх буюу туршилтын амьтан дээр судалж үзсэн юм. Гурван групп харханд элэгний өвчлөл, өөхлөлт үүсгээд нэгэнд нь элэгний эм өгч, хоёр дахь группд Очир эрдэнийн усыг уулгаад, гурав дахид нь энгийн ус уулгасан. Тэгэхэд энэхүү усыг уусан хархны элэг, элэгний эм ууснаас илүү их үр дүн өгч, элэгний эсийг тэтгэж, хэвийн болгож байсан юм. Тиймээс бид зөв ус сонгож, зөв цагт ууж, хэрэглэх ёстой. Мөн бидэнд хамгийн гол асуудал үүсгээд байгаа элэг, цөсийг угаахын тулд өглөө болгон ус уугаад, баруун тийш харж хэвтэх ёстой юм. Уухдаа шимж уух хэрэгтэй. Нярайд 10 грамм ус өгөөд баруун тийш харуулаад хэдэн минут хэвтүүлчхэж болно. Тэгээд хүүхдээ 8-10 минутын дараа хөхүүлэх хэрэгтэй. Мөн энэ ус амсар хүртлээ дүүрэн хийгдсэн байдаг нь хүний биеийн исэлдлийн эсрэг байдаг юм. Тэгэхээр энэ ус ионжсон, хүчиллэг, исэлдэн ангижрах, эсрүү шингэх, цус шингэлэх гээд олон сайн шинж чанартай. Мөн хүүхэд мөөмөө хөхсөний дараа гэдэс нь дүүрээд байгаа үед ч уулгаж болно. Тэгээд хүүхдээ наранд шарж, өдрийн цагаар усанд чихэр хольж өгөхөд, нярайн шарлалт хөөгдөнө. Тиймээс эхлээд нар, ус хоёроор шарлалтыг эмчилж үзэх хэрэгтэй. Хэрэв энэхүү уламжлалт аргаар эдгэхгүй бол эм өгөх ёстой юм. Хэрэв шарлалт удаан байвал тархинд нь цөс очиж сууснаар тархины үйл ажиллагаа мууддаг учраас удаан шарлалттай байлгаж болохгүй. Үүнээс болж цус харвах, даралт ихсэх зэрэг олон аюул үүснэ шүү дээ. 


-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл бичих