Туул голд нэг хүн осолдож, амиа алджээ

Туул голд нэг хүн усанд осолдож, амь насаа алджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2020.07.14/ Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Одоогоор усанд осолдсон иргэний тухай мэдээллийг өгөх боломжгүй гэж НОБГ-аас мэдээлэв.


Тус газрын мэдээлснээр баяр наадмын өдрүүдэд усны ослын дуудлага мэдээлэл эрс нэмэгдсэн байна. Энэ төрлийн дуудлага хоногт 6 бүртгэгдсэн  нь их тоо гэнэ. Иргэдийн хувьд Туул гол, Сонгины амралт орчимд амарч зугаалах үедээ усанд живсэн, осолдсон тухай дуудлага мэдээллийг ирүүлжээ. Статистик мэдээллээр баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 10 хүн усны ослоор амь насаа алддаг  байна.

Сэтгэгдэл бичих