"Халдварын тархалт буураагүй үед бид хэрхэвч сэрэмжээ алдаж болохгүй"

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2794 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 109 хүн нэмж орсон бол 24 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.


ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 119 шуурхай утсанд иргэдээс нийт 109 дуудлага ирүүлжээ. Мөн  АНУ, Япон улсаас манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.


ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Цэргийн төв эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн зургаа нь хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Иргэдийн хувьд хүмүүс маск зүүхгүй сонор сэрэмжээ алдаж байна гэх гомдол шүүмжлэл зонхилж байна. Коронавируст халдварын тархалт буураагүй үед бид хэрхэвч сонор сэрэмжээ алдаж болохгүй" гэлээ. 

Сэтгэгдэл бичих