2020 он гарсаар 15 улсын 113 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны хагас жилийн байдлаар 15 улсын 113 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Мөн гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр найман улсын 37 иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлж, дөрвөн улсын 16 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргэсэн байна.


Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр гурван улсын дөрвөн иргэнд гарах сануулга өгч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн есөн удаагийн захирамжаар гадаадын дөрвөн улсын есөн иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн байранд саатуулж, нэг иргэний саатуулах хугацааг сунгав.


Гадаадын иргэнийг зохих ангиллын визээр урьж, ажиллуулж байхыг анхааруулан 105 аж ахуйн нэгж байгууллагад хяналтын улсын байцаагчийн албан шаардлага өгсөн байна. 

Сэтгэгдэл бичих