Нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэг өчигдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд 18:20 цагт газардлаа. “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн  онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирээд байна.


Ингэснээр энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих