Трамп: Ши Жиньпинтэй уулзах бодолгүй байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж ярилцахаар төлөвлөгөөгүйг ТАСС агентлаг мэдээлжээ. Америкийн удирдагч мягмар гарагт Цагаан ордны цэцэрлэгт сэтгүүлчидтэй ярилцахдаа ингэж мэдэгдсэн байна.

 

"Хятадын удирдагчтай ярилцаагүй, ойрын үед түүнтэй ярихаар төлөвлөгөөгүй" гэж Трамп мэдэгджээ. Хятад улс америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг хэдий ч коронавирусээс болоод АНУ Хятадын эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгаа талаар төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

 

“Хүсвэл бид Хятадад гаалийн асар их эмжээний татвар ногдуулж болох юм" гэж тэрээр тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ БНХАУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборт Америкчууд хөрөнгө оруулахыг Трамп эсэргүүцсэн байна. Ойрын үед Цагаан ордон үүнтэй холбогдуулан хэд хэдэн алхам хийх бодолтой байгааг  тэрээр  дурдсан байна.

 



Б.Атар

Сэтгэгдэл бичих