Д.Нарангэрэл: Тусгаарлалтад буй таван хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 56 хүн шинээр ажиглалталтад орсон. Ингэснээр нийт 2791 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүсийн 156 нь хүүхэд, 104 нь жирэмсэн, 202 нь архаг хууч өвчтэй хүмүүс байна.


Мөн эдгээр хүмүүсийн 43 их эмч, 67 дадлагжигч эмч эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас таван хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих