ТАНИЛЦ: Дэлхийн анхны алтан зочид буудал

Гадна, дотор талыг нь 24 каратын алтаар өнгөлж чимэглэсэн дэлхийн анхны зочид буудал Вьетнамын Ханой хотод бий болжээ. 



 


5000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий барилгын ханыг Японоос авчирч, жинхэнэ алтаар бүрсэн вааран хавтангаар  өнгөлсөн байна. 





Зочид буудал 25 давхар бөгөөд 342 өрөөтэй аж. Бүх өрөөнд алтаар хийсэн сантехникийн хэрэгсэл болон тавилга тавьсан байна. Эндхийн аяга, тавгийг ч мөн алтаар хийжээ. Түүнчлэн зочид буудлын дээвэр дээр алтан усан сан ч  байдаг ажээ.





Энэхүү зочид буудлын өрөө нь хоногийн 300 ам.долларын үнэтэй гэнэ. Нэг хавтгай дөрвөлжин метрийнх нь үнэ  6400 ам. доллараас эхэлдэг уулзалтын түрээсийн өрөөнүүд ч байдаг аж.



 


Hanoi Golden Lake” буудалд үйлчлүүлэгчдэд “хааны зэргийн тав тухыг” хангаж өгөхөөр амлаж байна. “Dolce” зочид буудалд алтаар хийсэн үүдний танхим, тавилга, тосгуур, ванны өрөө, бусад чимэглэлүүд, эд зүйл байдаг ажээ. 





Hoa Binh Group”-ийн мэдээлснээр энэ нь экстерьер, интерьерийг нь 24 каратын алтаар бүрсэн дэлхийн анхны зочид буудал болж байна. Гэхдээ иймэрхүү тансаг зочид буудал өмнө нь ч байсан юм. Жишээлбэл, Дубайн “Burj Al-Arab” зочид буудалд цахилгаан шат болон  өрөөнүүдийг 22 каратын алтаар бүрж, “Trump International Hotel Las Vegas” зочид буудлын цонхууд нь алтаар хийсэн байдаг. Харин Арабын нэгдсэн Эмират улсын “Emirates Palace” буудлын өрөөний гадар болон ханыг алтадсан байдаг ажээ.